2016년 10월 7일 금요일

View Plastic Surgery Korea - View өөх сорох мэс засал ба эмчилгээ

Өөх сорох мэс засал ба эмчилгээ 


Өөх сорох мэс заслын өндөр туршлагатай өөх соруулсаны дараа арьсны толигор зөөлөн байдлыг
 хадгалж үлдэх ба жигд өөх сорох мэс ажилбар гүйцэтгэнэ. Аппаратны тусламжтайгаар мэс заслын дараа илүү толигор биеийг гүйцэлдүүлнэ. 

Өөх сорох гэдэг нь?
Өөх сорох гэдэг нь биенд хэт их хуримтлагдсан арьсны доор байгаа өөхийг цэвэрлэдэг, мэс заслын үеэр сорогч хоолой ашиглан өөхийг багаар задлаж хойд хэсгийг нь сордог арга билээ. Биеийн жингийн 10%-аас дээш өөх сорох тохиолдолд аюултай учираас их өөх сорохоос илүүтэйгээр тохирсон хэмжээг сорч аваад эрүүл бие бүтээх нь чухал билээ.



View өөх сорох мэс заслын онцлог
Аппаратны тусламжтайгаар бие доторхи өөх рүү халуун даралтаар нөлөөлдөг. Энэ нь гүн хэсэгт нөлөөлдөг
 дулаан юм,


Мэс засал хийх хэсэг
Хэвлийн хэсэг, шилбэ, гар, суга, бэлхүүс, бөгс, гуя
хацар, хүзүү



Хацар / хүзүү
Хацар ба хүзүү нь их хэмжээний өөхийг авхад хэцүү хэсэг боловч, хацар ба хүзүүний хэсгийн өөхийг сорсоноор нүүрний хэлбэр зуувин харагдах ба хүзүү нь урт харагдах үр дүнг хүртэх билээ.
Мэс заслын арга
1. Нүдэнд өртөхгүй жижиг зүсэлт хийж өөхийн сордог юм.
2. Бүтэц, ба мэдрэлийн судасны гэмтэл ба цус алдалт бага өөхийг сорох юм.



Гар / суга
Гар ба мөр, суганы өөх нь хоолны дэглэм ба дасгал хөдөлгөөнөөр их үр дүн гархад хэцүү учираас өөх сорох мэс заслаар үр дүн хангалттай гардаг ба ялангуяа гарны хойд хэсгийн өөх нэг удаагийн мэс заслаар ч том үр дүн харах боломжтой байдаг билээ. View гоо сайхны эмнэлэг нь гарны уян хатан ба хэлбэрийг судалж үзээд мэс заслыг нямбай хийж сайхан хэлбэртэй болгодог билээ.
Мэс заслын арга
1.       Суганы үрчлээтэй хэсэг дээр 5мм орчим бага хэмжээний зүсэлт хийж гуурсыг хийнэ.
2.       Өөхний давхрага нь зузаан биш хэсэг учираас гуурсыг ашиглан арьсны тархалтаас шалтгаалж өөхийг сорох юм.
*Ихэвчлэн нэг талын гар ба суганаас 300~800сс орчим өөхийг сорох боломжтой байдаг.



Бүсэлхий / бэлхүүс
Бүсэлхий болон бэлхүүс нь хоолны дэглэм ба дасгал хөдөлгөөнөөр хэмжээг багасгах боломжтой боловч эргээд өөхжилт үүсэхэд амархан хэсэг учираас өөхний эдийг багасгахад өөх сорох мэс засал нь хамгийн тохиромжтой арга билээ. View гоо сайхны эмнэлэг нь гүн өөхжилт ба нимгэн өөхжилтийн хэсгийг жигд өөхийг нь сорж нарийнхан хэлбэрийг бүтээдэг билээ.
Мэс заслын арга
1.       Бэлхүүсний хэсэгт өөхжилт их үүсдэг учираас гүнзгий хэсгээс өөхийг эхэлж сордог юм.
2.       Үүний дараа богино газар өөхийг нарийн сороод арьсыг толигор болтол цэвэрлэж өгнө.




Хэвлийн өөх
Хэвлийн өөх нь арьсны доор хураагдаж өөх хөгжидөг учираас дотор байгаа өөх их байх тусам өөхний эс целлюлит үүсч арьсны гадна илэрч үзэмжгүй харагддаг. Манай эмнэлэг хэвлийн урд хэсэг ба хажууд хэсгүүдийг хамтад нь сорч авдаг ба илүү гоё S line үүсэх юм.
Мэс заслын арга
1.       Сорив багатай хийхийн тулд хүйсээр эсвэл нууц эрхтэний үсэнд зүсэлт хийдэг.
2.       Дээд доод хэвлий ба ташааны нэг хэсэг хүртэл нийтэд нь өөхийг сордог билээ.
*Хэвлий хэсгээс барагцаалбал 2000~3000сс орчим сорч авах боломжтой ба биеийн жингийн өөрчлөлт нь 1кг-аас 2~3кг багасах боломжтой билээ.




Бөгс / гуя
Бөгс нь хатуу чанга өөхжилттэй учираас дасгал хөдөлгөөн ба хоолны дэглэмээр өөхийг хасах боломж муутай байдаг. Тиймээс өөх сорох мэс засал нь үр дүнтэй байдаг ба мэс заслын үеэр том бөгсийг жижиг хэмжээтэй болгох ба унжсан өгзөгийг дээшлүүлэх боломжтой. Гуяны хувьд биеийн бусад хэсэг нарийнхан ч гэсэн төрлөхийн гуя нь өөхжилт ихтэй хүнийх дасгал хөдөлгөөн ба хоолны дэглэмээр ч өөхийг багасгах боломжгүй байдаг учираас өөх сорох мэс заслаар л нарийнхан болгох боломжтой байдаг.
Мэс заслын арга
1.       Өгзөгний доод зураасаар зүсэлт хийнэ.
2.       Гоё өгзөгтэй болхын тулд дээд хэсгийг бодвол доод хэсгийн өөхийг илүү их сордог юм.
3.       Гуя нь доод хэсгээрэй багасаж дунгаригдуу бүтэцтэй болгож сорох билээ.
*Өгзөгний дээд хэсгийн өөхийг хийсэнээр илүү гоё унжаагүй өгзөгтэй харагдахаар хийх боломжтой.




Шилбэ
Шилбэ нь зузаан тохиолдолд, хэт их арьсан доорх өөхийг хуримтлуулах эсвэл шилбэны булчингийн хөгжил гэж үзэх юм. Аль шалтгаанаас хамаараад мэс заслын аргачилал нь өөр байдаг ба өөх нь их учираас бүдүүн харагдах тохиолдолд өөх сорох мэс заслаар үр дүнг хүртэх боломжтой билээ.



Мэс заслын арга
1.       Өвдөгний ард хэсгийн үрчлээтэй хэсэг эсвэл хөлний шагай хэсгийн хажууд зүсэлт хийнэ.
2.       Шилбэний хэсэг нь бусад хэсгийг бодвол арьс нь нимгэн ба овгор товгор болход амархан учираас нарийнхан өөх сорох гуурсыг ашиглан жигд өөхийг сордог билээ.
*өөхжилт нь зузаан биш тохиолдолд том үр дүнг хүртэх эд бага учираас арьсыг барьж үзсэнээр өөхжилт нь гарт их баригдах тохиолдолд өөх сорох мэс заслыг хэрэгжүүлэх нь зүйтэй билээ.



Өөх сорох мэс заслын багаж
Өөх сорох мэс засалд ашигладаг багаж хэрэгсэлийн онцлогоос шалтгаалж энгийн механик , эхо, доргиурт, лазер гэж 4 төрөлд хуваах юм. Иймэрхүү багажнууд нь судас ба мэдрэлийн гэмтэлийг багасгадаг ба өөхийг үр дүнтэйгээр сорход тусалдаг юм.




1.  Механик аргаар өөх сорох
Хамгийн нийтлэг төхөөрөмжөөр ихэвчлэн 760mmHg(1 агаарын даралт) орчим даралтаар биенд дэх өөхийг сорох арга. Гуурсыг ашиглаж мэс засал хийх ба 2-3мм орчим жижиг зүсэлт хийх бөгөөд мэс заслын дараа сорив бараг үлдэхгүй.


2. Лазер аргаар өөх сорох
1444nm долгионоор лазер эмчилгээ хийлгэхийг хүссэн үрчлээтэй хэсэг ба ястай хэсэгтэй судалж үзээд өөхний эсийг багасгадаг эмчилгээ билээ. Америкийн FDA-ийн зөвшөөрөлтэй аюулгүй ба ялангуяа нүүрний эмчилгээний үед арьсны гүнд нөлөөлж коллагенийг төлжүүлээд арьсны уян хатан чанарт нэмэр болдог. Өөх хайлуулах ба үрчлээний эсрэг үйлчилгээтэй билээ. Зүсэлтгүй эмчилгээ учираас өвдөх, хөөх зэрэг асуудлууд байхгүй.



3. Эхо аргаар өөх сорох
Өөх сорох гуурсны үзүүрээс 16,000Hz орчим эхогоор дамжуулан өөхийг сонгох хэлбэрээр сорох арга билээ. Цус алдалт бага ойролцоо эд эрхтэнүүдийн гэмтэл багатай их хэмжээний өөхийг гаргаж авах боломжтой байдаг.



4. Доргиурт аргаар өөх сорох
Даралттай агаараар гуурс нь 1 секундэнд маш олон удаагийн давтамжаар чичиргээ өгч өөхний эсийг хурдан задлаж өгч өөхийг хайлхад тусалдаг төхөөрөмж билээ.




Contact us :
Tel (Mongolia Hotline): +82-10-5643-7174
E-mail: mnview@viewclinic.com
Website: www.viewclinic.com/eng
Facebook: https://www.facebook.com/View-Goo-Saikhnii-Emneleg-896757767097166/
Google: mnviewmedical@gmail.com
blog : mnviewplasticsurgery.blogspot.com
Kakaotalk: mnview1177
Line: mnview1177
Viber: mnview1177
Wechat: mnview1177

Come visit us :
8F, 10F, 11F, 12F, 14F Is Tower, 821-1 Yeoksam 1-dong, Gangnam-gu, Seoul, Korea
(KOR: 서울시 강남구 역삼1동 821-1 이즈타워)


View Plastic Surgery / Korea View Plastic Surgery / Korea / Seoul / Gangnam /
Plastic surgery / Korean plastic surgery / Korean beauty / double eyelid surgery /
Epicanthoplasty / Lateral canthoplasty / Rhinplasty / Breast augmentation / Facial contouring / Zygoma reduction / Mandible angle reduction / Genioplasty / Two-jaw
Bimaxillary Osteotomy / Korea Aesthetic / Korea dental care / Fat graft / Liposuction /
Filler / Botox / facelift / Thread facelift / Bimaxillary protrusion / long face / Breast    mastopexy / Mammotome / V-line surgery / Tear-drop breast implants surgery / ptosis correction /





댓글 없음:

댓글 쓰기